Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2021 оны 04 дүгээр сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 4.4...9.2 хэм дулаан буюу нийт сумын нутгаар олон жилийн дундажаас 1.4...6.2 хэм дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 21...25 хэм дулаан, үнэмлэхүй бага температур 6…12 хэм хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур:
Хөрсний гадаргын дундаж температур 8...13 хэм дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 38...48 хэм дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь 8...12 хэм хүйтэн байлаа.
Хур тунадас:
Нийт сумдын нутгаар 0.0...0.6 мм хур тунадастай, 1 өдөр орсон. Нийт сумдын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна. Булган, Дашбалбар, Хэрлэн, Халхгол, Чулуунхороот сумдын нутгаар хур тунадас ороогүй байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-21 м/сек байна. Нийт сумдын нутгаар 10-22 м/с хүрсэн байна. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-9 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Нийт сумдын нутгаар бог, бод мал төллөх, Гурванзагал суманд мал оторлох, Булган, Дашбалбар, Гурванзагал суманд нэмэгдэл тэжээл өгөх, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв